Компанийн хүний нөөцийн бодлогын гол зорилго:
Мэргэжлийн болон өндөр бүтээмжтэй хүний нөөцийг бүрдүүлэх, компанийн өмнөө тавьсан зорилго, зорилтод хүрэхэд дэмжин ажиллах хүсэл эрмэлзэлтэй ажилтанг төлөвшүүлэх, алжын гүйцэтгэл сайн ажилтнуудыг тогтвор сууршилтай ажиллуулах, ажилтан бүрийн хувийн ур чадварыг бүрэн нээж, хөгжүүлэн оновчтой үр бүтээлтэй ашиглах, ажиллагсадын гүйцэтгэлийг шударгаар үнэлэн урамшуулж, шагнагдах, албан тушаал ахих нөхцөлүүдийг бүрдүүлэхэд оршино.
Хүний нөөцийн бодлогын үндсэн чиглэл:
Чадварлаг, бүтээлч, сурч хөгжих тэмүүлэлтэй, зөв хандлага бүхий хамт олныг бүрдүүлэх
Хүний нөөцийн үйл ажиллагааны үндсэн зарчимууд:
- Нээлттэй, ил тод, шударга байдлыг дэмжих
- Шуурхай мэдээлэл солилцоо, нягт харилцаа холбоотой байдлыг дээдлэх
- Санал санаачилгыг дэмжин оролцоог идэвхжүүлэх
- Компанийн соёл, ёс зүйн зохистой хэм хэмжээг төлөвшүүлэх