Г.Батжаргал: Байгалийн үзэсгэлэн төгс газарт амьдрах нь өөрөө тансаг амьдралын хэв маяг юм

Г.Батжаргал: Байгалийн үзэсгэлэн төгс газарт амьдрах нь өөрөө тансаг амьдралын хэв маяг юм

Эрхэмсэг тансгийг эндээс мэдэр...

Хүний амьдралын хамгийн аз жаргалтай мөч бүхэн түүний гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ хамт тайван сайхан орчинд аж төрөхтэй холбоотой билээ. Харин хэрхэн, хаана ийнхүү амар тайван, аюулгүй амьдрах нь орон сууц, үл хөдлөх хөрөнгийн сонголтоос ихээхэн шалтгаалж байдаг. Тэгвэл нийслэл хотоос холгүйхэн орших атлаа байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг, таатай бөгөөд тайван амьдрах бүхий л боломжийг бүрдүүлсэн “Гүнжийн хотхон”-оор зочилж, “БҮТИ” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Батжаргалтай ярилцсанаа уншигч танаа хүргэе.

Тус хотхон нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Гүнжийн аманд ой модны захад үзэсгэлэнт байгалийн цогцолборт орших таван блок бүхий 30 айлын тансаг зэрэглэлийн таун-хаус юм.

-Танай хотхоны нэр юун түрүүнд анхаарал татлаа. Ямар утга учиртай нэр билээ?

-Хотхоныхоо нэрийг хоёр гол зүйлийг бодож байгаад өгсөн юм. Богд хааны хатан Дондогдулам энэхүү уулын аманд сүм байгуулж, өөрийн хандмаа нарын хамтаар ном хурдаг байжээ. Одоогийн шарга морьтын аманд шарга морьдоо орхин, тусгайлан зассан замаар энэхүү сүмд ирдэг байсан юм гэнэ билээ. Ингээд тус газрыг эерэг энергитэй хэмээн бэлгэдэж “Гүнжийн ам” гэж нэрлэсэн түүхтэй. Уг сүмийн суурь газрыг Монгол улс тусгай хамгаалалтад авсан байдаг. Нөгөөтэйгүүр бидний бага балчраасаа сонсож өссөн үлгэр домогт гардаг үзэсгэлэнт гүнжийн бүхий л сайхан шинжийг агуулсан мэт байгалийн үзэсгэлэнт газар учраас түүнийг бэлгэдэж, “Гүнжийн хотхон” гэж нэрлэсэн. Тийм ч учраас энэ л сайн сайхан түүхийн үргэлжлэл болсон, үзэсгэлэнт орчинд гэр бүлээрээ амьдрах нь хайртай хань, үр хүүхдүүддээ барих хамгийн том бэлэг болох учиртай.

- “Гүнжийн хотхон”-ыг байгуулах санаа анх хэрхэн төрөв? 

-Бүтээн байгуулалтын их салбарт ажиллаж байгаагийн хувьд манай компани нийгэм, цаг үеийнхээ шаардлагад нийцүүлсэн, айл гэрт аз жаргал бэлэглэх гэрэл гэгээтэй сайхан төсөл хэрэгжүүлэхийг зорьсон юм. Хотхоныхоо айл өрх болгоныг “Тансаг орчинд тав тухтай амьдрах аз жаргалтай гэр бүл” байлгахын төлөө бүхий л таатай орчныг нь цогцлоох гэж инженерүүд, мэргэжилтнүүд, барилгачид маань чин сэтгэлээ зориулан ажиллалаа. 

Бидний энэхүү уриаг тайлбарлавал бас л их утга учиртай. “Тансаг орчин” гэдэг ньөнөө цагийн дээд зэрэглэлийн тансагсууцыг бус, байгаль эх дэлхийнхээ үзэмж төгс орчинд амьдран суухыг л хэлээд байгаа юм. Нарийн гоё хийцтэй, үнэтэй байр байлаа ч тэр нь утаан дунд байвал үнэ цэнэ нь хэрхэх билээ. “Тав тухтай амьдрах” гэдэг ньхотхоны маань үндсэн гол шинж. Их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол мэт боловч хотын төвөөс ердөө арван найман километрийн зайд, үзэмж төгс орчин бүрэлдсэн газарт байрладаг нь оршин суугчдынхаа тав тухыг дээд зэргээр хангасан манай хотхоны гол онцлог. Харин энэ бүх орчныг цогцоор нь бүрдүүлж байж айл болгоныг “Аз жаргалтай гэр бүл”болгох нь төслийн маань гол зорилго юм. Хүний амьдралын үнэ цэнэ, үнэлэмж нь эд хөрөнгө, үнэт эдлэлээр хэмжигддэггүй, гагцхүү хайртай дотны хүмүүстэйгээ хамтдаа аз жаргалаар бялхан амьдрах нь чухал билээ. Энэ л гурван үгээр бид “Гүнжийн хотхон”-ыг тодорхойлохыг хүссэн юм.

-Харин “таун хаус” зохион байгуулалтаар барьсан нь ямар учиртай юм бол оо?

-Бусдаас тусгаарласан, орчноосоо тасарсан амьдрал тийм ч сайхан зүйл биш болов уу гэж боддог. Хүн өөрөө нийгмийн амьтан шүү дээ. Тийм ч учраас хотхондоохөршийн холбоог их чухалчилсан. Аюулгүй, амар тайван орчинд саахалт айлын хүүхдүүдтэй дураараа тоглон гүйлдэх үр хүүхдүүд минь бидний аз жаргал. Тэд минь бусдын нэгэн адил эрхэлж, тоглонгоо найз нөхөдтэй болж эв эетэй амьдрахад багаасаа суралцах нь их утга учиртай. Ирээдүйд нийгэмд хөл тавин амьдрах эхлэлийг тэд гэр бүл, найз нөхөд, хөрш зэргэлдээ амьдарч буй хүрээллээсээ ойлгож эхэлдэг шүү дээ. Өвөг дээдэс минь ч хэдэн өрхөөрөө нийлж хот айл болон, дэм дэмэндээ амьдарч ирснийг өнөө цагт уламжлан үргэлжлүүлж амьд харилцаатай хөршийн холбоог сэргээх гэсэн бодол юм. 

-Тэгвэл барилгын чанар хийц, давуу талуудын тухай ярилцъя. Та бүхэн оршин суугчдадаа юуг амлах вэ?

-Үл хөдлөх хөрөнгө бол хүн амьдралдаа цөөн удаа чухал шийдвэр гарган худалдаж авч, үр хүүхдүүддээ өвлүүлдэг үнэт зүйл. Тиймээс бид оршин суугчдадаа чанартай, өнгө үзэмжтэй, ҮНЭТ ӨВ ХӨРӨНГИЙГсанал болгож байгаа юм. Ингэхийн тулд хотхоны барилга нэг бүрийг маш их хөдөлмөр, хичээл зүтгэл гарган бүрэн цутгамал хийцлэлээр барьж гүйцэтгэлээ. Барилга тус бүрийн дээврийн налуу хучилтыг төмөр бетон цутгалттайхийсэн нь дулааны алдагдалгүй, чанартай болгоход нөлөөлсөн. Үл хөдлөх хөрөнгийн байршил, барилгын хийцлэл, ашиглалт, арчилгаа нь ирээдүйн үнэ цэнийг нь тодорхойлж байдаг шүү дээ. Тийм болохоор хотхоны эрчим хүчийг төвийн шугам сүлжээнээс татаж, цахилгаан халаагуураар дулааныг ханган, цэвэр бохир усыг бие даасан эх үүсвэрээс шийдлээ. Аливаа барилгын амин судас нь түүний шугам хоолой, дэд бүтэц байдаг учраас энэ бүхэнд Европ, Азийн шилдэг үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг авч ашигласан. Чанарыг зөвхөн цаг хугацаа харуулдаг, тиймээс үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх үл хөдлөх хөрөнгийг санал болгож байна. Эдгээрээс гадна байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй барилгын материал, тоног төхөөрөмжүүдийг сонгон хэрэглэсэн нь ч гол давуу тал юм. 

Хотхон маань үзэсгэлэнт Гүнжийн аман дахь уулын энгэрт байрладаг нь өвөлдөө дулаахан, зундаа сэрүүхэн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Самар, жимсээр баялаг, ан амьтан элбэгтэй ой модны захад, байгалийн өвөрмөц тогтоцтой газарт байгаа нь ч чухал. Энэ бүхнээс илүүтэй эв нэгдэлтэй нэгэн хот айл мэт 30 гэр бүл энэ хотхоны хамгийн чухал хэсэг юм. “Саахалт айлын санаа нэг” гэдэг дээ.

-Барилгын чанараас гадна аюулгүй тайван амьдрал бас нэгэн чухал үзүүлэлт болох байх. Энэ тухайд...

-Гал дэмждэггүй, чанартай материал, стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжүүд барилгын аюулгүй байдлын гол шалгуур. Харин нөгөө талаас хотхоныг бүхэлд нь хүрээлсэн хашаа, тэдгээрийг хянах 24 цагийн харуул хамгаалалт, гэрийн ухаалаг технологи, камерын систем зэрэг нь оршин суугчдаа эрсдэлээс хамгаалж тайван тав тухтай амьдруулах нөхцөл болно. 

Бид бүгдээрээ хайртай хань ижил, үр хүүхдүүддээ хамгийн таатай орчныг бүрдүүлэх гэж л зорьж яваа учраас хэрэглэгчийнхээ энэ л хүсэл шаардлагад нийцүүлэх гэж хичээн ажилласан. Энэ зүтгэл минь ирэх жилүүдэд үр дүнгээ өгч, олон айл өрх халуун ам бүлээрээ хамтдаа амьдарч, хотхон маань аз жаргалын хөндий болоосой гэж хүснэм.

-Тэгвэл сууцны интерьер шийдлийг хэрхэн сонгож, тохижуулсан бэ?

-Сууцны дотоод орчинд юун түрүүнд цонх чухал. Шалнаас тааз хүртэл үргэлжлэх том цонх нь гэрийн дотоод орчныг саруулхан, уудам харагдуулахаас гадна байгалийн гэрэлтүүлэг, нарны тусгалыг илүүтэй тусгаж, гэрэл гэгээгээр дүүргэж байдаг онцлогтой. Харин интерьер заслыг орчин цагийн чиг хандлагын дагуу “контемпорари” хэв маягаар шийдсэн. Энэ нь хэт нүсэр, тансаг байдлаас татгалзаж, чамин хээнцэр хэрнээ энгийн тав тухтай орчныг бүрдүүлсэн сонгодог шийдэл болоод байгаа. Мэдээж айл өрх бүр өөрсдийн хүссэнээр гэрээ тохижуулж болно шүү дээ. Гагцхүү тэдний хүсэл зорилгод төгс нийцсэн орчин, тав тухыг бий болгох нь бидний зорилго. 

Бидний ярилцсан энэ бүх орчныг та бүхэн биеэр очиж үзээд танилцах ч боломжтой. Долоо хоног болгоны Бямба гарагт худалдан авагчдад загварын сууцаа танилцуулах арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа учраас нүдээр үзэж, оновчтой шийдвэр гаргахад тань тус болох байх аа. 

Цаашлаад манай компанийн зүгээс зөвхөн ашгийн төлөө бус, амьдралын үнэт зүйлсийг эрхэмлэсэн олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж, хичээн ажиллаж байна. Бидний хөдөлмөрийн үнэ цэнэ та бүхний аз жаргалтай амьдралын хэв маягаар үнэлэгдэх учиртай шүү.

 

Танд баярлалаа.