Амьд барилга

Амьд барилга

Урьд нь та барилгыг амьтай гэж төсөөлсөн үү

Урин цагаар дэлгэрдэг цэцэг шиг гэдгийг нь мэдсэн үү?

Хээнцэр ганганаа гайхуулах бүсгүй шиг гэж анзаарав уу

Халамжит эхийн сэтгэл шиг хайр дүүрнийг нь мэдэрсэн үү

Угтаа тэр амьтай

Уртын урт настай

Түмэн хүний хөдөлмөрөөр

Тэжээгдэн бүтсэн байдаг юм.

Ургах тэрхэн хэвлийг нь

Геологичид судалсан байдаг юм

Гайхамшигт сайхан хэлбэрийг нь

Зураачид дүрслэн гаргадаг юм.

Урин цагтай уралдан

Ургуулахаар инженерүүд төлөвлөдөг юм.

Түүхий эд бүхнийг нь

Төсөвчид урьдчилан тооцдог юм.

Хамгийн чанартайг сонгох гэж

Худалдааныхан эрэлд гардаг юм

Саадгүй бэлэн байлгах гэж

Санхүүчид толгой гашилгадаг юм.

Унах газар шороог нь  

Техникчид засч бэлтгэдэг юм.

Зургийн хэмжээ алдахгүй гэж

Залуу маркшейдерууд цугладаг юм.

Аварга араг ясыг нь  

Арматур зангидаж бүтээдэг юм.

Булчин шөрмөс махыг нь

Бетоноор орлуулж цутгадаг юм.

Тэгш гуалиг болгох гэж

Тоосго блок ашигладаг юм

Толигор арьсны оронд

Шавраар өнгөлж царддаг юм.

Амьсгалын систем, хамар уушгийг

Агааржуулалтынхан хийж гүйцээдэг юм.

Цусны судсуудыг, зүрхтэй нь

Цахилгаанчид монтажлан хийдэг юм.

Боловсруулах эрхтэн систем

Биеийн температур, дулаан

Бөөр, элэг, давсаг

Бүгд Сангийхны үүрэг ээ.

Төв мэдрэлийн систем

Тархи, нугасны ажиллагаа

Хараа, хамгаалалтын хамтаар

Холбоо дохиоллынхон амилуулна.

Сэтгэлийн үүд, хойморь

Сар, нарны гэгээ

Зүрхэнд хүргэх лифттэй нь

Зүгээр л тэд угсардаг юм.

Өчүүхэн алдаа гарах вий гэж

Өнөөх инженерүүд шалгадаг юм.

Хэн нэг нь бэртэхвий гэж

ХАБЭА-гийнхан нойргүй хонодог юм.

Хээнцэр чамин хувцасыг нь

Фасадныхан сонгож бүтээдэг юм.

Гоо сайхны үйлчилгээг

Засалчид тэгээд эхлүүлдэг юм.

Оо энгэсэг, будаг лак

Чимэг зүүлт ч үлдээхгүй

Олноос содон болгох гэж

Онцгойлж тэд анхаардаг юм.

Орох гийчинд зориулж

Олбог, зам талбай гээд

Гялтайтал өнгөлж цэвэрлэн байж

Гадна тохижилтынхон мэрийдэг юм.

Тиймээ тэр амьд

Түүнийг бид бүтээсэн юм.

Урин цагаар дэлгэрүүлэх гэж

Улайран бид зүтгэсэн юм.

Үүрийн харанхуйд  эхлэн байж

Үдшийн шөнөөр харьдаг болохоор

Амралт гэдгийг умартан байж

Амь тавин ажилладаг болохоор

Барилга минь өөрөө амьтай байдаг юм.

Бүсгүй хүн шиг дэгжин байдаг юм.

Хайраа шингээсэн барилгынхаа.

Хаалганы нь түлхүүрийг танд атгууллаа

Зүрхэн тушаа нь үүрээ засаад

Зуун жилээр жарган суугаарай...

Зохиогч: БҮТИ ХХК-ийн Стандартын удирдлагын төлөөлөгч Ц.Оюунболор